Хц

26 октября в ХЦ "Лейпциг" прошла очередная лекция историка моды Александра Васильева в рамках цикла мероприятий посвященных моде и стилю... В этот раз г-н Васильев вновь рассказал покупательницам и гостям лекции о последних "Тенденциях сезона Осень-Зима 2012-13", уделив особое внимание модным советам.

2011г. С.Аделаджа поздравляет ХЦ Восстановление в России с 10-летием

Ц.Алдармаад оноосон ял Д.Оюунтуул нь Ц.Алдармаагийн биед хөнгөн гэмтэл учруулсан ч хохирлоо нөхөн төлсөн /эмчилгээний зардал болох нэг сая долоон зуун мянган төгрөгийг бэлнээр төлсөн/ гэх үндэслэлээр торгох ялаар шийтгүүлсэн бол Ц.Алдармаа бусдын биед хүнд гэмтэл учруулсан, хөдөлмөрийн чадварыг бүрэн алдагдуулсан, тарчлаан зовоосон гэдэг зүйл ангиар долоон жил арав хоногийн ял сонсслоо. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн хувьд ямар нэг маргаан байхгүй, аль алинд нь одоо үйлчилж байгаа хуулийнхаа хүрээнд өгч болох хамгийн бага ялыг оногдуулсан гэсэн үг. Энэ тохиолдолд Ц.Алдармаад оноосон ял хөнгөдсөн, эсвэл хүндэдсэн тухай ярих боломжгүй юм. Харин одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн үзэл санаа, ялын бодлого нь өөрөө гэмт хэргийн хор уршгийг арилгахад биш, зөвхөн яллах талдаа ач холбогдол өгөөд байна аа л гэсэн үг. Шоронжсон хуулиа өөрчилье, ялын бодлогодоо шинэчлэл хийе гээд байгаа шалтгаан ч бас энэ. Тэгвэл одоо УИХ-д өргөн баригдаад байгаа Гэмт хэргийн тухай шинэ хуулийн төсөлд энэ төрлийн гэмт хэрэгт ямар ял оногдуулахаар заасныг аваад үзье л дээ. Хуулийн төслийн 11-р бүлэг “Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах” гэсэн хэсгийн 11.1-д “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Харин хуулийн 11.2-т “гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, эсхүл хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, эсхүл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Ингэхдээ яллагдагч тал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлсэн болон барагдуулсан тохиолдолд тухайн хуульд заасан ялын дээд хэмжээний 2/3-оос хэтрүүлэхгүй байхаар ялыг оногдуулна гэсэн байна. Эхний тохиолдолд хуульд заасан дээд хэмжээ болох найман жилийн 2/3-оос хэтрүүлэхгүй, хүрдрүүлэх нөхцөлтэй гэж үзвэл хуульд заасан дээд хэмжээ болох 12 жилийн 2/3 буюу найман жилээс ихгүй байхаар ял оногдуулна гэсэн үг. Мөн хуулинд “Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэдгийг тусгайлан авч үзэж, хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдэгдсэн бол ялыг хөнгөрүүлэх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гурав хүртэлх насны нялх хүүхэдтэй бол хорих ялыг эрх чөлөө хязгаарлах /электрон гав/ ялаар сольж болно гэсэн байгаа. Гэхдээ ялын хугацаа таван жилээс ихгүй байх тохиолдолд. Энэ бол нийтэд ил болсон нэг л хэрэг дээр авч байгаа жишээ. Монгол Улсын шүүхийн практикт гарч байгаа маш олон шийдвэр, яллах тогтоолыг нэг нэгээр нь шүүгээд үзвэл энэ мэт жишээ маш олон. Дахиад ч олон гарах байх. Энэ нь гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж хайрцаглаад хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийг арилгасан эсэх, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзалгүйгээр нийтээр нь нэг ижил ял өгдөг одоогийн энэ Эрүүгийн хууль, ялын бодлоготой л холбоотой. Дан ганц шүүхийн шийдвэрт буруу өгөөд байх нь ч учир дутагдалтай. Хэрвээ Гэмт хэргийн тухай хуулийг УИХ нэг, хоёр жилийн өмнө баталчихсан бол, эсвэл 2002 онд Эрүүгийн хуулиа шинэчлэхдээ одоо яриад байгаа энэ зарчмаа суулгачихсан байсан бол Ц.Алдармаагийн хувьд ядахдаа Д.Оюунтуулынхаа эмчилгээний зардлыг гаргаж өгөөд ялаа хөнгөрүүлэх боломжтой байлаа. Гэтэл одоогийн хуульд “Хохирлыг нь төлсөн ч бай, төлөөгүй ч бай чамд ял өгөхдөө л өгнө” гэдэг зарчим үйлчилж байгаа учраас гэмт хэргийн хор уршиг, хохирлыг арилгах, нөхөн төлөх сонирхол хэнд ч байдаггүй. Хохирогч нь хохирогчоороо үлдэж, яллагдагч нь ялаа үүрээд явдаг. Үүнийгээ тэгээд “шүүх шударга байлаа” гэж хэлэхэд ч бас учир дутагдалтай л юм даа.

А.Гантулга: Гишүүд тэрбумаар нь авч байхад тэргүүлэгчид ч урамшуулал авах ёстой Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төрийн байгууллагын ажилтнуудын үр дүнгийн шагнал, урамшуулал олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх журам батлах тухай өчигдөр хэлэлцэв. НИТХ-ын Тэргүүлэгчид улирал бүр 10 сая төгрөгийн урамшуулал авдаг. Уг урамшуулал байх эсэх талаар НИТХ-ын Тэргүүлэгч, ТОСК-ийн захирал АН-ын А.Гантулгын байр суурийг сонирхлоо. Тэргүүлэгчид улирал бүр 10 сая төгрөгийн урамшуулал авдаг. Та үүнийг дэмжиж байна уу? Дэмжилгүй яахав. Тийм юм байх ёстой. УИХ-ын гишүүнд тэрбум тэрбумаар нь авч байгаа шүү дээ. Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед урамшууллыг танаж болохгүй гэж үү? Юун төсөв, мөнгө хөрөнгө. Юм л бол ядуу улс орон шиг юм яриад байх юм. Улс орон чинь хөгжиж байна. Юмтай байна, болж байна. Хүн чинь хийсэн хөдөлмөрөө үнэлүүлээд хөлс авах ёстой. Харин хариуцлага алдсан хүнд хариуцлагыг өндөр тавих ёстой. Одоо л зөв хяналттай болгохоор ярьж эхэлж байна. Урьд нь дур зоргоороо авирладаг байсан. Жишээлбэл, татварынхан өөрсдийгөө хэдэн сая төгрөгөөр шагнасан явдал байна. Үүнийг чинь журамлаад нэг ойлголттой болъё, ажил хийсэн хүмүүст нь олгодог болъё гэж ярилцаж байна. Урамшууллаа юунд зарцуулдаг юм бэ? Тэргүүлэгчид сонгогдсон тойрогтоо зарцуулдаг. Би тойргоос сонгогдоогүй. Нэрсийн жагсаалтаар орсон. Миний хийж байгаа зүйлийг мэдэж байгаа биздээ. НИТХ-ын төлөөлөгчид УИХ-ын гишүүдтэй барьцаж, өөрсөддөө мөнгө хувиарлаж буй тухай шүүмжлэл гарах боллоо. Нийслэлийн 45 төлөөлөгч 2014 онд тус бүрдээ 12 сая төгрөгийг тойрогтоо гэж хэлээд хувьдаа халаасалсан. Тэгвэл төлөөлөгч нарт олгож байгаа энэ мөнгө үр дүнгүй зарцуулагдаж байгаа гэж Нийслэлийн аудитын газраас дүгнэсэн байна. Нийслэлийн Аудитын газрын дарга Ц.Очирбат “Төлөөлөгч нарт олгож байгаа урамшууллыг эргэж харах шаардлагыг НИТХ-ын даргад хүргэсэн. Хэрвээ энэ байдлаараа олговол нийгмийн даатгалын шимтгэл, бусад хууль тогтоомж, татварын хуулинд нийцүүлж хэрэгжүүл. Эсвэл урамшууллыг байхгүй болго. Өөр хөрөнгө оруулалтын журмаар арга замаа шийд гэсэн чиглэлийг өгсөн. 2015 оны Нийслэлийн төсөвт уг урамшуулал тусгагдахгүй байх гэж найдаж байна” гэсэн юм. Эдийн засгийн нөхцөл байдал тааруу, иргэдийн хэтэвч нимгэн байгаа энэ цагт төлөөлөгч нар улайсан төсвөө бодохгүй, харин өөрсдийн халаасанд хийх хэдийнхээ тоог нэмэхээр улайрч байна. Тойроггүй, намынхаа жагсаалтаар төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүст тойрогт зарцуулагдах мөнгийг хувиарлаж байна. Дээр нь тойрогт зарцуулагдах мөнгийг цалин болгож ашигладаг цөөнгүй төлөөлөгч байгаа юм. НИТХ-ын тэргүүн А.Гантулга “Та нар ядуу улс орон шиг юм яриад байх юм. Улс орон чинь хөгжиж байна. Юмтай байна. Болж байна. Тэрбум, тэрбумаар нь УИХ-ын гишүүд аваад л байгаа биз дээ. Бид тойргоос сонгогдсон. Тойрогтоо юм хийж байгаа. Та нар тайланг нь авч болно” гэх тайлбарыг хийсэн бол “НИТХ-ын тэргүүлэгч Л.Шагдаррагчаа “Төлөөлөгчид сонгогдсон тойргынхоо иргэдтэй уулзах, тусламж дэмжлэг үзүүлэх гээд тодорхой хэмжээний мөнгийг тусгаж баталсан байдаг. Түүнийг төлөөлөгчид журмын дагуу зарцуулаад явж байгаа байх гэж бодож байна” гэсэн юм. Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа НИТХ-ын төлөөлөгч нарт олгогдох урамшууллын талаар “2015 оны төсөвт нийслэл болон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэг ч төгрөгийн шагнал олгохгүй. Бүгдийг нь төсвөөс хассан байгаа” гэх тайлбарыг хийв. Гэвч төсөвт НИХТ-ын хурлын урамшуулалд 1,8 тэрбум төгрөг тусгасан байгаа юу гэж тайлбарлах вэ

Манай эринд хүн төрөлхтний туулан өнгөрүүлсэн хорин зууны 200 гаруй жилийн өнгө төрхийг тодорхойлсон Монголоос өөр нэг ч улс үндэстэн бай­гаа­гүй нь ХIII-ХIV зууны Монголын төрийн бодлого ямар гүн гүнзгий даацтай байс­ныг гэрчилнэ. Улс орноо уруудуулж, доройтуулж, сөнөж мөхөөхийг эс хүсч, өнө удаан оршин тогтнохыг эрмэлзэх нь төр бод­лого, үйл ажиллагаандаа залгамж чанарыг зайлшгүй эрхэмлэж, хүлээн зөвшөө­рө­хөөс аргагүйд хүрдэг. Өмнөх үеийн уламжлалыг бүрэн гээлгүй шинэч­лэн хадгалах нь улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахих нөхцөл, дэвшин дээшлэхийн батал­­гаа, гол агуулга хэмээн Монголын түү­хийн янз бүрийн үест тогтнож байсан төр, түүний зүтгэлтнүүд хүчлэн чармайж ирсэн билээ. Туулж өнгөрүүлсөн замнал маань шулуун дардан байсангүй. Алдаа эндэг­дэл, засч залруулах зайлшгүй шаардла­гатай олон өөрчлөлтүүд биднийг хүлээж байна. Их хааны туулсан зам, хийсэн, бүтээсэн түүх даравч дарагдалгүй, бу­лавч булагдашгүй. Тиймийн тулд туур­га тусгаар Монгол гэх бардамнал, бахарх­лын өдөр өнгөрмүй. Цаг хугацааны догшин давалгаанд үл нугарах сэтгэл, авьяас билэг гэгч аугаа билээ. Бид домог үргэлжлүүлэгсэд...

Загрузка ...
Лекция Александра Васильева в ХЦ
Алексей Горохов
Лекция Александра Васильева в ХЦ
2011г. С.Аделаджа поздравляет ХЦ Восстановление
Feanaro2012
2011г. С.Аделаджа поздравляет ХЦ Восстановление
Ц.Алдармаагийн ялыг хөнгөрүүлэх гэж оролцоогүй
Gombosuren Arslan
Ц.Алдармаагийн ялыг хөнгөрүүлэх гэж оролцоогүй
Гишүүд тэрбумаар нь авч байхад тэргүүлэгчид ч урамшуулал авах ёстой
Gombosuren Arslan
Гишүүд тэрбумаар нь авч байхад тэргүүлэгчид ч урамшуулал авах ёстой
Домог үргэлжлүүлэгсэд
Gombosuren Arslan
Домог үргэлжлүүлэгсэд